
Дэлхийн Усны Спортын Холбоо (FINA) -ноос Тайландын Пукет хотод 2022 оны долдугаар сарын 2- ноос 2023 оны долдугаар сарын 2-ныг хүртэл үргэлжлэх усан спортын мэргэшсэн дасгалжуулагч, усан сэлэлтийн болон хуурай дасгалыг багтаасан тамирчны хэрэгцээнд тохирсон сургалт зохион байгуулж байна. Тус удаан хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтанд эмнэлгийн тусламж, шинжлэх ухааны хяналт, тэнцвэртэй хоол тэжээлийн төлөвлөгөө, осол, өвчний даатгал зэргийг зааж сургахаас гадна, төгсгөлд нь FINA-ийн албан ёсны дасгалжуулагчийн эрх олгох юм байна. Энэхүү сургалтын хөтөлбөрт Монгол улсын тамирчин, ОУХМ Б.Энххүслэнг FINA-ийн зүгээс тэтгэлэгт хамруулсан байна. Энххүслэн нь Токио -2020 зуны олимпод 50 метрийн чөлөөт сэлэлтэд Гана, Антигуа, Камерун, Сент-Люси́, Замби, Фижи, Пакистаны тамирчидтай гараанд гарч, 27.29 секундын амжилтаар 83 тамирчнаас 51-р байрт шалгарч байсан. Тэрбээр 2019 оны ДАШТ-д 27.66 секундын үзүүлэлтээр улсын дээд рекордыг шинэчлэн тогтоож, улмаар олимпын наадмын усан замд 27.29 секундээр улсынхаа дээд рекордыг ахиулсан Монголын шилдэг тамирчдын нэг юм.
Э.Отгонжаргал
2 cэтгэгдэлтэй
Respected casino https://biamo.bet/ that pays. Prompt payouts, pay any way you want. Many different online games, slots. Huge selection of sports betting, online streaming, work all over the world. Click and win with us
Good ranking of https://allcasinoaffiliateprograms.com/ casino and sports betting affiliate programs, Super affiliate programs only with us, review, rating