
Дугардоржийн Батбаярыг чанартай начин гэж бөхийн хорхойтнууд үнэлдэг. Түүний хүү Японд ахлах сургуульд суралцахын хажуугаар чөлөөт болон сонгомол бөхөөр хичээллэдэг юм байна. Өнгөрсөн жил бүх Японы ахлах сургуулийн аварга болсон Намбардагва энэ жил аваргаа хамгаалжээ. Батбаярын хүү Намбардагва нь өдгөө 18 настай бөгөөд, “Кашива Ниттай” ахлах сургуульд сурч байна. Тэрбээр 125 кг-ын жинд Бүх Японы ахлах сургуулийн аваргын төлөө барилдаанд нэг ч оноо алдалгүй илүүрхэн ялсан байна.



Б.Пүрэвдорж
1 сэтгэгдэлтэй
Good ranking of https://best-gambling-affiliate-programs.com/ casino and sports betting affiliate programs, Super affiliate programs only with us, review, rating