
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нагоя хотын “Долфинс” ордонд 15 өдөр үргэлжилсэн Японы мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн сүүлийн өдөр буюу өнөөдөр Архангай нутгийн хүү Ичиножёо А.Ичинноров /М-2/ 12 даваатай түрүүлж, Японы эзэн хааны цомыг хүртсэн 8 дахь монгол сумоч боллоо.
Энэ өдөр Ичиножёо А.Ичинноров /М-2/, Ура /М-3/-тай барилдаж, түүнийг ёрикири мэхээр даван ганцаараа башёг тэргүүлж эхэлсэн юм.
Башёгийн сүүлийн өдөр Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-1/, энэ өдөр Чиёошома Г.Мөнхсайхан /М-13/-тай таарч барилдан түүнийг уватэнаге мэхээр хаяснаар 8 даваа, 7 унаатай болсон бол Чиёошома 7 даваа, 8 унаатай башёг дуусгаж байна.
Комүсүби Хошёорюү С.Бямбасүрэн, Мидорифүжи /М-11/-тэй таарч, түүнд ваташикоми мэхээр унаснаар 10 даваа, 5 унаатай башёг дуусгалаа.
Харин энэ өдөр Озэки Шодай, Сэкиваке Вакатакакаге-тай хүчээ сорьж, түүнийг хатакикоми мэхээр давснаар 10 даваа, 5 унаатай Нагоя башёг дуусгав.
Сүүлийн өдрийн барилдаанд Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Озэки Такакейшотой учраа таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаж хоёулаа 11 даваатай Нагоя башёг дуусгаснаар нэмэлт барилдаангүйгээр Ичиножёо А.Ичинноров анх удаагаа түрүүлж байна.

Магэширагийн 2-оос босч барилдсан Ичиножёо А.Ичинноров 47 башё буюу 8 жил сумо бөхөөр барилдаж түрүү бөхөөр ийнхүү анх удаа тодорлоо.
3 cэтгэгдэлтэй
Inimitable casino affiliate program. fast payments, work around the world. Fast tech support, help in setting up work. Join now
I’ve been looking for photos and articles on this topic over the past few days due to a school assignment, <a href=”http://clients1.google.com.pr/url?q=https%3A%2F%2Ftotosafe.com”>casino online</a> and I’m really happy to find a post with the material I was looking for! I bookmark and will come often! Thanks 😀
I’ve been troubled for several days with this topic. <a href=”http://images.google.si/url?q=https%3A%2F%2Fmajorcasinosite.com/%2F”>baccaratcommunity</a>, But by chance looking at your post solved my problem! I will leave my blog, so when would you like to visit it?