

Хорват улсын нийслэл Загреб хотод долдугаар 20-24- ны өдрүүдэд ” рапид болон блиц” төрлөөр зохиогдсон шатрын Grand tour тэмцээнд Шведийн Карлсон ээлжит түрүүгээ авлаа. Хоёр шаттай өрсөлдсөн. Эхний гурван өдөрт шилдэг 10 тоглогч тойргийн журмаар өдөртөө тус бүр гурван тоглолт хийсэн. Рапид тоглолтын хугацаа 25 минут. Хожвол 2, тэнцвэл нэг оноо. Өөр хоорондоо ердөө л нэг тоглосон. Харин сүүлчийн хоёр өдөр блиц тоглосон. Өөр хоорондоо хоёр тоглолт хийсэн. Хугацаа 5+2. Хоёр тоглолтын нийлбэр дүнгээр Карлсон мөн л түрүүлж, Рапид болон бүтцээр хэнд ч дийлдэхгүй гэдгээ дахин баталлаа. Тэрбээр 2023 оны Дэлхийн АШТ-д оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Түүний хариуд нь Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч мэдэгдэл гаргаж, шийдвэрээ эргэж харахыг хүссэн.

Тэр энэ тэмцээнд түрүүлснээр 40 мянган ам.долларын шагнал авсан бол, тэмцээний сүүлийг мушгисан Хорватын Иван Сарик 7 мянган ам.доллар дээр буужээ.
Э.ОТГОО
0 cэтгэгдэлтэй