ГАР АТГАЛТ ДЭНДҮҮ ЧАНГА, БАС УДААН БАЙСАН НЬ ҮНЭН…

2022-08-22 116 0
No description available.

Челси багийн дасгалжуулагч Томас Тучель ингэж хэллээ. 2:2-оор тоглолт тэнцээгээр өндөрлөсний дараа уламжлал ёсоор багийн хоёр дасгалжуулагч гар барьдаг. Тэгэхдээ Томас Тучель Тоттенхэм багийн дасгалжуулагч Контиг өөрийнхөө нүд рүү харсангүй бэлтрэг царайллаа гэж атгасан гараа тавилгүй зууралдсанаас бяцхан мөргөлдөөн гарах шахсан. Үлгэр дуурайлал муутай үйлдэл гаргалаа гэж талбайн шүүгч тэднийг улаан хуудсаар торгосон нь өнөөг хүртэл ярианы сэдэв хэвээр үргэлжилсээр байна. – Дэндүү инээдтэй. Хөгжилтэй юм болсон шүү дээ. Асуудалд ингэж хөнгөн хандаж сурах хэрэгтэй. Мэдээж, хоёр баг гал гаргасан тоглолт үзүүлсэн. Тоглолтын уур амьсгал дээд цэгтээ хүрсэн байсан нь асуудалд нөлөөлсөн. Уг нь, ямар ч муу юм болоогүй. Гар атгалт л удаан, дэндүү чанга байсан нь үнэн. Үүнийгээ би үгүйсгэхгүй. Гэхдээ ямар ч муу зүйл болоогүй шүү дээ. Бид бие биенээ хэл амаар доромжлоогүй. Улайрсанд л бүх учир байгаа юм. Конти ч, би ч багийнхаа төлөө л улайрсан. Би Контиг хүндэлдэг. Цаашид ч хүндэлсэн хэвээр байх болно гэж Челси багийн дасгалжуулагч Томас Тучель хэллээ. Энэ улиралд Тоттенхэм баг аваргын төлөө өрсөлдөөнд оролцохоо зарласан Конти: – Бид бүх нөөцөө зөв ашиглаж чадвал Премьер Лигт түрүүлэх бүрэн боломжтой. Перисич, Сессэгнон нарыг авснаар багийн довтолгоог улам хүчирхэгжүүлж чадсан гэж тэр онцоллоо.

No description available.

Э.ОТГОНЖАРГАЛ

Холбоотой мэдээ