

– Би багтаа шинэ үүрэгтэй болсон. Гол довтолгоог хариуцахаас гадна, айлын талын гүн рүү нэвтэрч, Месси, Неймар нарыг холбох болсон. Ийм үүргийг дасгалжуулагч маань надад өгсөн. Үр дүн нь ч гарч байна. Ювентусын хаалганд эхний 22 минутанд 2 гоол оруулж амжсан. Тоглолтын үр дүнд сэтгэл хангалуун байгаа. Хоёрдугаар үед хурдаа улам нэмэх байлаа. Шинэ үүрэг даалгавартаа бага багаар дасаж эхэлсэн. Энэ улиралд Мбаппе ПСЖ-ийн төлөө 6 тоглож, 9 гоол оруулсан бол, Аваргуудын Лигийн улирлын эхний хоёр гоолоо хийсэн. Тэрбээр ПСЖ багтай 2025 оны зургадугаар сарын 30-ныг дуустал гэрээ байгуулж, 160 сая еврогийн гэрээ байгуулсан юм.

Б.Пүрэвдорж
0 cэтгэгдэлтэй