CHINA STARS МАКАО-2022″ ТЭМЦЭЭНД ВАНГ ЧУЧИН, СҮН ЯН ША НАР ТҮРҮҮЛЛЭЭ

2022-10-24 106 0

Хагас шигшээд Францын Юан Жан Наныг 4:0 -ээр ( Ванг Манюг өмнө нь хожсон) буулган авсан Сүн Ян Ша Макаогийн тэмцээний аваргын цомыг нутаг нэгт Чэнг Шэнгтонтой, харин Фан Зэн Донг мөн л нутаг нэгт Ванг Чучинтай тус тус булаацалдлаа. Өөрөөр хэлбэл аваргын төлөө зөвхөн Хятадын тамирчид л өрсөлдлөө. Ванг Чучин 4:3-аар (11-5, 12-14, 12-10, 8-11, 11-1, 9-11, 11-8) Фан Зэн Донг, Сүн Ян Ша 4:1 -ээр ( 12-10, 11-8, 5-11, 11-6, 12-10) өрсөлдөгчөө тус тус ялснаар аваргын цомыг өргөлөө. – Тоглолт маш өрсөлдөөнтэй боллоо. Шийдвэрлэх өрөгт дахин нэг оноо алдаж Фан Зэн Донг ойртуулсан бол хожигдож ч мэдэх байлаа. Аз болоход тийм зүйл тохиолдсонгүй. Энэ удаад би алдаа гаргалгүй тоглож, хожлыг өөрийн талд авч үлдлээ гэж Ванг Чучин хэллээ. – Бид дөрвүүлээ энэ тэмцээнд оролцсон. Чэнг Мэн, Ванг Маню нар өрсөлдөгчдөө хожигдсон нь бидний хариуцлагыг улам нэмэгдүүлсэн. Тив тивийн ур чадварын түвшиний ялгаа арилж буй нь анзаарагдлаа. Чэнг Шинтон бид хоёр ч их ойрхон өрсөлдлөө гэж Сүн Ян Ша Синьхуа агентлагт ярилцлага өглөө. Ийнхүү нэг жилээр хойшилсон “Макао 2021 Сhina Stars” тэмцээн өндөрлөлөө. Эрэгтэй, эмэгтэй топ-15 тамирчдаас гадна, ОУШТХ-ны оноо олгох сүүлийн 5 тэмцээнд дараалан оролцсон, өндөр зэрэглэлийн цөөн теннисчин оролцсон уг тэмцээний шагналын сан нь 1 сая ам.доллар байлаа. Энэ бол ширээний теннисний түүхэн дэх хамгийн өндөр шагналтай тэмцээн гэдгээрээ түүхэнд тэмдэглэгдэн үлдэх боллоо. Энэ тэмцээний 1 сая ам.долларын шагналыг Макаогийн “Galaxy” санхүүгийн групп буюу, казиногийн газраас санхүүжүүлсэн байна.

Ц.ЭНХБАТ

Холбоотой мэдээ