КАТАР -2022″ ХАМГИЙН ХАМГИЙН…

2022-11-30 161 0

Нэг. Хамгийн бага бүрэлдэхүүнтэй баг-Иран.

ДАШТ-д оролцож буй 31 баг 26 тоглогч авчирсан бол, зөвхөн Ираны үндэсний шигшээ баг 25 тоглогчтой ирсэн.

Хоёр: Хамгийн намхан хөлбөмбөгчин – Ильяс Шайр.

Ердөө л 158 см өндөртэй, Марокко улсын үндэсний шигшээ багийн хагас хамгаалагч. Марокко улсын баг “Катар -2022” ДАШТ-д Бельгийн багийг хожсоноор шигшээ 16 -д шалгарах үүдээ нээсэн.

Гурав: Хамгийн өндөр тоглогч – Андрис Нопперт

Голландын багийн хаалгач Андрис Нопперт нь 203 см өндөртэй.

Тус баг хэсгийн 3 тоглолтыг хожиж, шигшээ 16 багт албан ёсоор шалгарсан анхны баг болсон.

Дөрөв. Хаана төрсөн бэ?

“Катар-2022” ДАШТ-д мэдүүлгээ өгсөн нийт хөлбөмбөгчдөөс 137 нь төрсөн нутгийнхаа нэрийн өмнөөс биш, өөр улсын нэр дээр тоглож байна.

Марокко улсын шигшээ багийн 26 тамирчны 14 нь ( 52 хувь нь) өөр улсын иргэд аж.

Тав. ДАШТ -д анх удаа эмэгтэй шүүгчид ажиллалаа

Стефани Фраппар (Франц), Салима Мукансанга ( Руанда), Ёсими Ямисита (Япон) нар ДАШТ -д ажилласан анхны эмэгтэй шүүгчид боллоо.

Зургаа: Хамгийн өндөр үнэлгээтэй баг-Англи

Английн шигшээ багийн тоглогчдын үнэ нь 1,26 тэрбум еврогийн үнэтэй.

Кэйне, Стерлинг, Мэйсон Моунф, Сака, Грилиш гээд Премьер Лигийн тоглогчид өндөр үнэлгээтэй. Английн шигшээ багийн дийлэнхийг Премьер Лигт тоглодог тоглогчдоос бүрдүүлсэн.

Долоо: Хамгийн хямд үнэлгээтэй баг- Катар

Тус багийн тоглогчид нь ердөө л 14,9 сая евро буюу Английн багаас 90 дахин бага үнэлгээтэй аж.

Найм: Легионерийн цуглуулга баг – Сенегал

Тус улсын шигшээ баг нь 100 хувь легионер тоглогчдоос бүрджээ. Өөрөөр хэлбэл шигшээд дуудагдсан нийт 26 тоглогч нь бүгд Европын аль нэг улсын лигт тоглодог юм байна. Лидер Мане нь Байер Мюнхенд тоглодог ч бэртлийн улмаас ДАШТ-ийг өнжсөн. Хэдий тийм ч баг нь хэсгийн сүүлчийн тоглолтонд Эквадорын багийг 2:1-ээр хожсоноор Голландын араас “А” хэсгээс хоёроор шалгарлаа.

Ес: Анх удаа ДАШТ-д зодоглож буй баг-Катар

Зохион байгуулагч орны эрхийг эдэлж, томчуудтай хөл зөрүүлж, түүхэндээ анх удаа ДАШТ-д оролцож Голланд, Эквадор, Сенегалтай “А” хэсэгт таарч, нийтдээ 1 гоол оруулж, 7 гоол алдлаа. Тус баг хэсэгтээ гурав хожигдсоноор ДАШТ-ийг орхисон ч, ДАШТ-д анх удаа оролцсон гэдэг түүхэн амжилтын эзэд болцгоолоо.

Арав: Хамгийн нас залуу тоглогч – Юссуфа Мукоко

17 насандаа ДАШТ-д оролцох мэдүүлгээ өгч, ДАШТ-ий нээлтийн өдөр 18 нас хүрсэн.

Арван нэг: Хамгийн хөгшин тоглогч – Альфред Талавера

Мексикийн хаалгач Альфред Талавера нь өдгөө 40 настай.

Арван хоёр: Дамжуулалтын мастер – Томас Мюллер

“Катар 2022” ДАШТ оролцож буй тоглогчдоос хамгийн олон гоолын дамжуулалтыг өгсөн тоглогч бол Германы шигшээ багийн довтлогч Томас Мюллер. Тэр өөрийн оролцсон ДАШТ-үүдэд нийтдээ 6 гоолын дамжуулалт өгснөөр энэ үзүүлэлтээр тэргүүлж буй аж.

Арван гурав: ДАШТ-ий хамгийн олон тоглолтонд оролцсон тоглогч -Месси

Өмнөх дөрвөн ДАШТ-д тоглосон 19 тоглолттойгоо нийлээд нийтдээ 21 тоглолтыг Месси хийжээ.

Арван дөрөв: Хамгийн залуу баг – Гана

“Н” хэсгээс Португалийн араас шигшээ 16-д шалгарах маш өндөр магадлалтай болсон Гана улсын үндэсний шигшээ багийн тамирчдын дундаж нас нь 24,7 ажээ.

Арван тав: Хамгийн хөгшин баг -Иран

Уэльсийн багийг 2:0-ээр хожиж, “Катар-2022” ДАШТ-ий нэгэн сенсаацийн эзэн болсон Ираны баг хэсгийн сүүлчийн тоглолтонд АНУ-тай тэнцэх аваас хэсгээсээ хоёроор шалгарна. Тус шигшээ багийн дундаж нас нь 28,9 юм байна.

Арван зургаа: 32 баг оролцсон сүүлчийн ДАШТ

“Катар- 2022” ДАШТ -ээс хойш нийтдээ 48 улсын шигшээ баг оролцдог болох журмыг ОУХБХ-ноос баталжээ.

Арван долоо: Хамгийн олон тоглогчоо илгээсэн баг – Байер Мюнхен

Тус багт зүтгэж буй 17 улсын 17 тоглогч энэ ДАШТ-д өөр өөрийн улсаа төлөөлөн оролцож буй аж. Мане гэхэд л сүүлийн мөчид бэртэл авсны улмаас ДАШТ -ийг өнжиж буй учир 16 нь тоглож байна.

Арван найм: Хамгийн залуу дасгалжуулагч- Лионель Скалони

Аргентины шигшээ багийг удирдаж буй Лионель Скалони нь өдгөө 44 настай.

Арван ес: Хамгийн настай дасгалжуулагч- Луй Ван Галл

Өдгөө 71 настай Луй Ван Галл Голландын багийг гурав дахь Дэлхийн аваргадаа удирдан оролцож буй. Тэрбээр “Катар- 2022” ДАШТ -д Голландын баг түрүүлэх боломжтой гэж хэлсэн.

Хорь: Хамгийн олон гоолын эзэн- Томас Мюллер

Германы үндэсний шигшээ багийн довтлогч өмнөх ДАШТ -Үүдэд нийтдээ 10 гоол оруулсан. Түүнийг гүйцэх тоглогч алга. Одоогоор Роналдо 8 гоолтой болсон. Харин Мюллер хоёр тоглохдоо гоолоо нэмж чадаагүй. Баг нь Коста Рика багийг хэсгийн сүүлчийн тоглолтонд хожсон ч , шигшээ 16 -д үлдэж чадахгүй нөхцөлтэй тулгарсан. Тиймээс энэ тоглолтонд тэрбээр гоолоо нэмж чадахгүй бол түүний гол 10-аараа дуусахад ойрхон байна.

Холбоотой мэдээ