А.ГРИЗМАН: ХӨӨРЧ Л БОЛОХГҮЙ… 

2022-12-16 117 0

Мароккогийн баг бол хамгаалалт нь нягт, довтолгоо нь эвгүй баг юм билээ. Бид тоглолт эхлэнгүүт гоол оруулснаараа давуу талаа үүсгэж чадсан.

Хоёр дахь гоолыг оруулснаар хожлоо баталгаажуулсан. Тэд чамгүй сайн тоглолт үзүүлсэн. Хэрвээ нэг л гоол оруулж чадсан бол нөхцөл байдал хазайж мэдэх байсан гэж хагас шигшээ тоглолтоо Гризман дүгнэлээ.

– Одоо бол өмнөх хожлоо мартаж, Аргентиныг л яаж хожихоо бодох цаг.

Үүлнээс бууж, газар шороон дээр баттай гишгэсэн нь дээр. Санаа бодлоо төвлөрүүлж, финалдаа л бэлдэе. Тэгэж чадахгүй бол 2018 оны ДАШТ-д Бельгийн багт хожигдож, нүдэндээ нулимстай талбайг орхиж байсан явдал давтагдах болно гэж Францын Ле Екюеп хэвлэлд ярилцлага өгөхдөө онцоллоо.

Холбоотой мэдээ