Монголын Үндэсний бөхийн холбооны ээлжит наймдугаар “Их Эе” хуралдаан Холбооны дотоод журмын дагуу Хуралд хөдөө орон нутгийн болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй дэвжээдийн төлөөллөөс 160 гаруй төлөөлөгчид оролцов.

Энэ удаагийн “Их Эе”-ээр хуралдаж гаргасан гол шийдвэр нь Монголын Үндэсний бөхийн холбоог орон тоон бус тэргүүнтэй болгосон нь байв. “Их Эе”-ийн төлөөлөгч тэргүүнд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр,  улсын заан Ц.Магалжав нарын нэрийг санал болгоход Б.Бат-Эрдэнээс бусад нь нэрээ татаж 98 хувийн саналаар тэргүүнээр сонгогдов.

Мөн төлөөлөгчдөөс 67 хүнийг цэцдийн зөвлөлд нэр дэвшүүлж нууц санал хураалтаар 44 хүнийг цэцдийн зөвлөлөөр согосон юм. Энэ 44 цэцдийн зөвлөл хуралдаж 13 хүнийг Монголын Үндэсний бөхийн тэргүүлэгчээр сонгоно. Улмаар Монголын Үндэсний бөхийн холбооны шинэ тэргүүн Б.Бат-Эрдэнэ гүйцэтгэх захирлыг санал болгож цэцдийн зөвлөлийн хурлаас батлах юм.

Сонирхуулахад МҮБХ-оог 28 жилийн турш амжилттай удирдсан Р.Нямдорж, Д.Данзан нар цэцдийн зөвлөлд орохоос татгалзсан. Мөн тэргүүлэгч гишүүн Д.Сэрээтэр нэрээ татсан юм.

Д.НЯМАА

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

WordPress spam blocked by CleanTalk.