Жил бүр уламжлал болгон зохиогддог Монголын хамгийн том супер дрифтийн шоу VIP AUTO MOTO FESTIVAL Нийслэлийн Засаг Даргын ивээл дор энэ сарын 28, 29нд Авто Худалдааны Цогцолборын төв тайлбайд зохион байгуулагдах гэж байна.

Авто спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг энэхүү спорт шоуг VIP AUTO CLUB, Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо, Монголын Мэргэжлийн Спорт Авто машины холбоо хамтран долоо дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.

Энэ удаагийн дрифтийн тэмцээн нь нийгмийн хариуцлагын хүрээнд олон талын ач холбогдол, онцлогтой болж байгаагаас онцолбол:

  • Монгол, Орос, Солонгос гурван улсын тамирчдын халз тулаан
  • Сэтгэл сэргэж, нүд баясгах мото экстрим үзүүлбэрүүд, рекорд шинэчлэлтүүд
  • Мотоциклийн тэмцээн, үзэсгэлэн, худалдаа
  • Авто тюнингийн тэмцээн, үзэсгэлэн
  • Ховор содон авто хүлгүүдийн үзэсгэлэн
  • Унадаг дугуйн тэмцээн, үзэсгэлэн, худалдаа
  • Тамирчдад зэрэг, цол, хүндэтгэл олгох ёслол
  • Үзэгчдийн дундах олон төрлийн хөгжөөнт хөтөлбөрүүд, шагналт уралдаанууд
  • Урлаг соёлын үзүүлбэрүүд
  • Сайн үйлсийн хандивийн аян:
  • Хүүхдийн аюулгүйн суудал
  • Хүүхдийн ном, сурах бичиг
  • Хүүхдийн тоглоом
  • Хүүхдийн тусламжийн утас 108-ийн мэдээлэл танилцуулга
  • Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг 107 утасны мэдээлэл, танилцуулга
  • Нийслэлийн замын цагдаагийн газрын зөвлөгөө, мэдээлэл
  • Лантуун дохио ТББ-ын мэдээлэл, зөвлөгөө
  • Car testing – сонирхсон машин, мотоцикл, дугуйгаа унаж үзэх
  • Үзэсгэлэн худалдаа гэх мэт

Монголын дрифтийн спортын тамирчид, инженерүүд нь Дэлхийн шилдэг тамирчид, шүүгчид, үүсгэн байгуулагчид, сонирхогчдыг эх орондоо урьж туршлага солилцох, тамирчиддаа сургалт хийх, шүүлтийн системийг төгөлдөржүүлэх, тюнинг, супер тоноглолуудыг загвар, хүчний гайхамшигт зохицол бүрдүүлэх зэрэгт нь бодит дэмжлэг үзүүлэх томоохон алхамуудыг хийж байгаа нь олны талархалыг зүй ёсоор хүлээж байна.

Автоспорт шоуны гайхамшигийг мэдэрч, хэзээ ч дахин давтагдахгүй агшин хормуудын амьд гэрч болохыг хүссэн хүн бүхнийг 2018 оны дөрөвдүгээр сарын 28, 29нд Нийслэлийн Авто Худалдааны Цогцолборт хүрэлцэн ирэхийг урьж байна /22-ын товчоонд байрлах/.

Мөн тамирчид, хамтран ажиллах байгууллага, хувь хүмүүсийг амжиж бүртгүүлэхийг урьж байна.

Дрифт нь дэлхийд хамгийн хурдацтай хөгжиж буй мотоспортын нэгэн төрөл юм. Анх 1980-аад онд Япон улсын уулархаг бүс нутагт Кейчи Цучияа гэгч дрифтийг спорт болж хөгжих эхлэлийг тавьсан түүхтэй. Түүнээс хойш өдийг хүртэл тасралтгүй хөгжиж, жолооч нарын жолоодох ур чадварыг сорьдог Дэлхийн хэмжээний хамгийн уран, өрсөлдөөнт, торгон мэдрэмж шаардсан эр зоригийн спорт болон өргөжсөөр байгаа юм.

Дрифтчидийн техник, ур чадвар, авхаалж самбааг мэргэжилийн шүүгчид хурд, өнцөг, шугам, шоу үзүүлэх чадвар зэргээр үнэлэн шалгаруулдаг. 600bhp /морины хүч/-с 1000bhp /морины хүч/-тэй Дэлхийн хамгийн хүчирхэг хөдөлгүүрт автомашинуудаар өрсөлддөг энэхүү спорт нь мотоспорт сонирхогчдын хувьд цоо шинэ үеийг нээж хөгжүүлж байна.

Харилцах утас:

Б.АНГАРАГ – 9111-9442

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

WordPress spam blocked by CleanTalk.