Английн хөлбөмбөгийн Премьер лигийн 33-р тойрогт лигийн хүснэгтийн дэд байранд бичигдэж байсан Манчестер Юнайтед клуб Вест Бромич Альбион клубийг талбайдаа хүлээн авч 0-1 харьцаатай хожигдсон байна. Тус тоглолтонд Манчестер Юнайтед клуб хожигдсон нь лигийн хүснэгтийг тэргүүлэгч Манчестер Сити клубт энэ улирлын аваргын цом хүртэх боломжийг нээж өгсөн юм.

33-р тойргийн дараах байдлаар Манчестер Сити клуб 28 хожил байгуулж 87 оноотой тэргүүлж байгаа бол дэд байранд бичигдэж буй Манчестер Сити клуб 33 тойргийн дараах байдлаар 71 оноотой болсон. Ингэснээр үлдсэн 5 тойргийн тоглолтын үр дүн үл харгалзан Манчестер Сити клуб Английн премьер лигийн 2017-2018 оны тэргүүн багаар шалгарч байна.

Манчестер Сити клуб энэ улиралд Английн лигийн аварга болсноор 5 дахь удаагаа Английн хөлбөмбөгийн дээд лигийн аваргаар тодорч байна. Анх 1936-1937 онд түрүүлж байсан бол хожмоо 1967-1968 онд Английн хөлбөмбөгийн дээд лигт түрүүлж байсан юм. Харин хожмоо XXI зуун гарснаас хойш 3 өөр дасгалжуулагчийн удирдлага дор 3 удаа лигийн аварга цолыг хүртэж байна. Итали мэргэжилтэн Р.Манчинигийн удирдлага дор 2011-2013 онд, Чили мэргэжилтэн М.Пеллегринигийн удирдлага дор 2013-2014 оны улиралд түрүүлж байсан бол Испани мэргэжилтэн Пеп Гуардиолагийн удирдлага дор энэ улирлын аварга болж буй нь энэ юм.

Д.НЯМАА

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

WordPress spam blocked by CleanTalk.