Зүүн өмнөд Азийн бүсийн тэмцээнд 4 улсын теннисчид багийн төрлөөр өрсөлдөж эхэллээ. Шалгарсан 2 баг нь Азийн аваргын тоглолтыг үргэлжлүүлэх юм. Хойд Солонгос, Макао, Хонконг, Монгол гэсэн 4 баг Зүүн Өмнөд Азийн нэг бүсэд учраа таарсан. Хойд Солонгосын баг тамирчид нь улсынхаа үндэсний баярыг тэмдэглэж буй учир энэ удаагийн тэмцээнийг өнжих болсныг тэмцээн зохион байгуулах хорооноос мэдэгдлээ. Тэмцээнийг NITTAKI бөмбөгөөр тоглох удирдамж иржээ.

Тус тоглолтыг үзэхээр БНХАУ-ын ширээний теннисний нэрт зүтгэлтэн, улсынхаа 3-р дасгалжуулагч Ху Шао Фа ноёнтон хүрэлцэн ирсэн байна. Түүнтэй хамт Хятадын GRAND CHINA SPORTS группийн ерөнхийлөгч Дэвид мөн ирсэн байна.

Ц. ХИШГЭЭ