Манчестер Юнайтед шөвгийн дөрөвт шалгарлаа Европын хөлбөмбөгийн “Europa league” шилдэг найман багийн хариу тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Английн “Манчестер Юнайтед” Белгийн “Андерлехт” клубтай тоглож 2:1-ээр хожиж дараагийн шатанд шалгарлаа.

Эхний гоолыг 10 дах минутанд Хенрих Михитриан оруулсан бол Белгийн багаас Софинэ Ани 32 дах минутанд тоог тэнцүүлсэн. Тоглолтын үндсэн цагт өөр гоол оруулаагүй бөгөөд нэмэлт цагийн 107 дах минутанд Маркус Рашфорд гоолдож багаа хожилд хүргэсэн байна. Хоёр багийн эхний тоглолт 1:1-ээр тэнцсэн бол хариу тоглолтод “Манчестер Юнайтед” 2:1-ээр хожиж байгаа юм. Бусад тоглолтын үр дүн Лион 2:1 Бешикташ Селта 3:2 Генк Аякс 2:0 Шалке 04 Аваргуудын лиг болон “Europa league”-ын шилдэг дөрвөн багийн сугалаа өнөө орой явагдана.

О.ДАШНЯМ