Монгол улсын 2 удаагийн аварга Я.Бэгз Монголын эрэгтэй баг тамирчдыг манлайлан “MONGOLIA CUP-2017” ОУ-ын тэмцээнд оролцож буй. Түүний хувьд хамгийн арвин туршлагатай. Дэлхий болон Азийн аварга шалгаруулах тэмцээн болон ОУ-ын тэмцээнд хамгийн олон удаа оролцсон баялаг туршлага хуримтлуулсан. Нас 40 шүргэж байгаа ч хурд, хүч, техникээрээ бусдаас дутахгүй гэдгээ харуулж ирсэн. Улсын АШТ-нд сүүлийн арваад жил тогтмол финалдаж, 2 удаа түрүүлсэн монголын шилдэг тамирчдын нэг. Алс Дорнод болон Хятадын хойд хэсгээр зохиогддог бүсийн чанартай ОУ-ийн тэмцээнд хувиараа болон багаараа түрүүлж байсан.

Сүүлийн 2 жил БНХАУ-ын Хайлаар мужийн урилгаар ширээний теннисний тоглогч-дасгалжуулагчаар ажиллаж буй. Харьшгүй хурд хүчтэй, тогтмол бэлтгэл сургуулилттай Монголын шилдэг теннисчидийн нэг. Энэ олон улсын тэмцээнээс магнай тэнийлгэх мэдээ дуулгах тамирчны нэгээр түүнийг нэрлэж байна.

Э.ОТГОНЖАРГАЛ