NBA-ын талбайд энэ өдөр гурван тоглолт явагдлаа. Гол тоглогч Руди Гобероо бэртэлд алдсан “Юта Жазз” талбайдаа “Лос Анжелс Клиппэрс”-ийг хүлээн авч тоглосон. Тоглолтын эхний үед Ютагий лидер Гордон Хэвард гайхалтай тоглож 21 оноо авч багтаа давуу байдлыг авчирсан. Харин хоёрдугаар үед Клипперсээс Редик, Крис Паул нар сайн тоглож оноог ойртуулсан. Энэ үед нэг муу зүйл Клипперст тохиолдсон нь Блек Гриффин довтлоод буух үедээ баруун хөлний эрхий хуруугаа гэмтээж тоглолтыг орхисон юм. Улмаар тоглолтод эргэж ирээгүй бөгөөд цувралын дараагийн тоглолтод оролцох эсэх нь эргэлзээтэй байна. Клиппэрс гол тоглогчоо алдсан ч гуравдугаар үед тэдний сэлгээнээс МБА Муте, Жамал Крафорд нар сайн тоглож 82:84-өөр тэргүүлсэн. Энэ үед Ютагаас Гордон Хэвард хангалтгүй тоглож довтолгоонууд нь ээлж дараалан бүтэлгүйтсэн. Төгсгөлийн үед багууд тэнцүү өрсөлдсөн ч Клиппэрсийн холбогч Крис Паул 9 оноо дараалан авч багтаа давуу байдлыг авчирсан. Улмаар үндсэн цагт баг нь 111:106-аар хожсон.

Тоглолтод Крис Паул 34 оноо, Ди Андре Жордан 17 оноо, 13 удаа самбраас бөмбөг авсан байна. “Юта Жазз”-аас Гордон Хэвард 40 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлсэн ч багийн бусад тоглогчид хангалтгүй тоглож талбайдаа ялагдал хүлээлээ. Ингэснээр цувралыг Клипперс 2:1-ээр тэргүүлж эхэлсэн юм.

Энэ өдөр “Оклахома Сити тандр” талбайдаа “Хюстэн Рокетс”-ыг хүлээн авч хүнд тоглолтын эцэст 115:113-аар хожлоо. Тоглолтод Рассал Уэстбрүүк 32 оноо, 13 сабраас бөмбөг авалт, 11 оновчтой дамжуулалт өгч багаа ялалтад хөтөлсөн байна. Харин түүнтэй улирлын үнэ цэнтэй тоглогчийн төлөө өрсөлдөж буй Жемс Харден 44 оноо, 6 самбраас бөмбөг авалт, 6 оновчтой дамжуулалт өгсөн юм. Гэсэн Харден тоглолтын төгсгөлд холын зайн хоёр ч сул шидэлтээ алдаж багаа хөөдсөн.

О.ДАШНЯМ