Эхний 2 тоглолтод ялагдал хүлээгээд байсан Оклахома Сити Тандер цувралын 3 дахь тоглолтыг талбай дээрээ хүлээн авч 115 : 113 харьцаатайгаар ялалт байгууллаа. Тоглолт 4 үеийн турш тэнцүүхэн үргэлжилж эхний үед Тандер 34 Хьюстон 25,  хоёрдугаар үед Тандер 31 Хьюстон 33, гуравдугаар үед Тандер 28 Хьюстон 25, дөрөвдүгээр үед Тандер 22 Хьюстон 30 оноог тус тус авлаа.

Рассел Уэстбрүүк улиралд гаргаж байсан сайн тоглолтоо үргэлжлүүлэн трипл дабль хийсэн бол Хьюстоны лидер Жеймс Харден 44 оноо 6 самбар 6 оновчтой дамжуулалт хийж улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагналд хамгийн хүчтэй өрсөлдсөн 2 тоглогч дахин нэгнийхээ эсрэг гайхалтай тоглолт үзүүллээ.

https://youtu.be/qPcfOEwmyAU

 

Б.БАЯНАА