Дэлхийн чансааны оноо олгох “Korea open 2017” олон улсын теаквондогийн тэмцээн БНСУ-ын Чунчон хотод болж өндөрлөлөө. Тэмцээнд 70 орчим орны 300 гаруй тамирчин оролцож ур чадвараа сорьсноос эрэгтэйчүүдийн 58кг-ын жинд Монголын Үндэсний шигшээ багийн тамирчин М.Түмэнбаяр алтан медалийн болзол хангасан байна. Түүний жинд 59 тамирчин өрсөлдөж М.Түмэнбаяр тэмцээний алтан медалийн төлөөх тулаанд Японы тамирчин Корай Муракамиг хожсон юм. Энэ алтан медаль нь өндөр зэрэглэлийн насанд хүрэгчдийн тэмцээнээс авч буй анхны медаль болж түүхэнд бичигдэж үлдлээ. Тэмцээний үеэр Монголын үндэсний теаквондогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Солонгос улсын иргэн Хо Ин Ёнд “шилдэг дасгалжуулагч”-ийн шагналыг гардуулсан байна.

 

О.ДАШНЯМ