Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2017 аварга “Голдэн Стэйт Уорриорс” баг финалын “Үнэ цэнтэй тоглогч” Кевин Дуранттай хоёр жилийн 53 сая долларын гэрээг байгууллаа. Тэрээр өнгөрсөн улиралд 28.5 оноо дунджилж 7.9 самбараас бөмбөг авалт дундчилж 4.3 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн юм. Тэрээр аваргын төлөөх цуврал тоглолтод “Кливланд Кавалерс”-ын эсрэг 35.2 оноо дундчилж 55 хувийн амжилттай довтолсон байна. Аваргууд хэдхэн хоногийн өмнө Стифен Карритай таван жилийн 201 сая ам.долларын гэрээг үзэглээд байсан юм. Мөн тэд чөлөөт агентаас шилдэг тоглогчдын нэг Ник Янгийг багтаа элсүүлсэн байна. Ийнхүү 2017 оны улирлын аваргууд ирэх жилд хүчирхэг бүрэлдэхүүнээр аварга цолны төлөө ахин нэг дайралт хийхээр боллоо.

 

О.ДАШНЯМ