“Мишээл экспо”-д байрлах “Big bowling” төвд “Страйкс” клубийн нэрэмжит боулингийн клубуудын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд чансаа өндөр, мэргэжлийн 15 багийн тамирчид оролцож шилжин явах цом, алтан медалийн эзнээр “Big bowling” клубийн 1-р баг тодорсон бол мөнгөн медалийг “Страйкс” клубийн 1-р баг, хүрэл медалийг СЭЗИС-ийн боулингийн клубийн баг тамирчид хүртлээ.Тэмцээний хамгийн өндөр оноо авсан шилдэг тамирчнаар эмэгтэйчүүдээс 212 оноогоор “Big bowling” клубын Т.Нансалмаа, эрэгтэйчүүдээс 233 оноогоор СЭЗИС-ийн тамирчин П.Одхүү шалгарсан юм.

 

 

О.ДАШНЯМ