Монголын волейболын холбоо энэ жил 60 нас зооглож буй гэж тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх хэллээ. Тус холбоо энэ түүхэн ойгоо тохиолдуулан Зүүн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг эх орондоо зохиох эрхийг авсан байна. Өмнө нь, 2002, 2008, 2015 онд энэ тэмцээнийг эх орондоо хүлээн авч байсан арвин туршлага бий аж. Тэмцээнээс Монголын эмэгтэй шигшээ баг 2 удаа мөнгө, нэг удаа хүрэл медаль авсан өндөр амжилт үзүүлсэн байна. Харин эрчүүдийн хувьд ганзага хоосон байгаа. Харин энэ жилийн хувьд горьдлого буй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

 

 

Э.ЗАЯА

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу