Манай гаригийн хамгийн нэр хүндтэй, хамгийн алдартай дугуйн олон өдрийн уралдаан “Тур де Франс” өндөрлөхөд ердөө дөрөвхөн гараа үлдлээ. 1903 оноос түүхээ эхэлсэн, 104 дэх удаагийн «Тур де Франс» ирэх Ням гарагт барианд орох юм. Энэ жилийн уралдаанд 22 багийн 198 дугуйчин хурд хүч, тэсвэр хатуужлаа сорьж буйгаас 17 гарааны дараа нийлбэр дүнгээр Их Британы Крстофер Фрум тэргүүлж Колумбийн Ригоберто Уран, Францын Ромен Барде, Италийн Фабио Ару Испанийн Микель Ланда нар эхний тавд бичигдэж байна. Тэмцээнийг тэргүүлэгч Фрум сүүлийн хоёр жил дараалан “Тур де Франс”-д түрүүлсэн юм.

 

 

О.ДАШНЯМ