Энэ оны 8 дугаар сарын 7-12 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж буй Олон Улсын Хүүхдийн Спортын 7-р Наадамд багтсан 11 спортын төрлийн нэг болох Талбайн теннисний талаар сонирхолтой мэдээллийг хүргэе.

Түүх

Түүхчид Талбайн теннисний гарал үүслийг 12 дугаар зуунд Франц улсаас гаралтай гэж үздэг. Тухайн үед Францын хаан байсан 10 дугаар Louis гарын алгаараа цохиж тоглодог тоглоомд гарамгай нэгэн байсан бөгөөд хаан гадаа тоглохоос зайлсхийж ордон доторх залыг хамгийн анх 13 дугаар зуунд хийсэн байдаг нь одоогийн талбайн теннисний эхлэл тавигдах болсон ажээ. Мөн Англи болон Франц улсад талбайн теннис алдартай байсан бөгөөд ихэвчлэн байшин дотор, зарим үед хананд ойлгож тоглодог байжээ.  Орчин үеийн талбайн теннис 1859-1865 оны үед цохиур ашиглан Английн Бирмингемийн крокетны талбай дээр тоглохоос үүдэн гарсан гэх ба 1872 онд анхны теннисний клуб бий болсон байдаг. Теннисний хамгийн алдартай Wimbledon гэх тэмцээн анх 1877 онд зохиогдож байжээ.

Теннисний тухай сонирхолтой баирмтууд:

1. Эмэгтэй тамирчдаас хамгийн хурдан давуулалтыг буюу цагт 210 км хурдтайгаар давуулсан давуулалтыг 2014 онд Sabine Lisicki гэх тамирчин  гүйцэтгэсэн хэмээн тэмдэглэгдсэн байдаг.
2. Дэлхийн хамгийн удаан тоглолт 2010 оны Wimbledon-ы аварга шалгаруулах тэмцээнээр John Isner, Nicolas Mahut гэх 2 тамирчдын хооронд болсон бөгөөд энэхүү тоглолтын эхний үе нь 11 цаг 5 минут үргэлжилж тоглолт нийтдээ 3 өдөр үргэлжилсэн байна.
3. Дэлхийн хамгийн хурдан давуулалт буюу цагт 293 км хурдтай давуулалтыг 2012 онд Samuel Groth гэх тамирчин гүйцэтгэж байжээ.
4. Wimbledon тэмцээний талбайн зүлэг яг 8мм өндөртэй байдаг.
5. Wimbledon тэмцээний хамгийн залуу  аваргаар 1985 онд 17 настай Boris Becker  гэх хүү тодорч байв.
6. Теннисийг Олимпын наадамд 1896 оноос эхлэн багтаж эхэлсэн ч 1924 онд хасаж 1988 онд дахин Олимпын наадмын төрөлд багтах болсон байдаг.

Хэрэгсэл

Теннисний цохиур нь уртаашаа 74см өргөнөөрөө 32см хэмжээнээс хэтрэхгүй байх бөгөөд 20 дугаар зуунаас төмөр, карбон, титан хүрээтэй синтетик утастайгаар хийгдэх болжээ. Харин бөмбөг нь 20 дугаар зуунаас эхлэн албан ёсоор ОУ-ын теннисний холбооноос 65.41-68.58мм диаметртэй, 56.0-59.4грамм жинтэй шар өнгөтэй, боловсруулсан резинийг гадуур нь эсгийгээр бүрж хийдэг стандарттай болсон байдаг.

Талбай

Теннисний талбай уртаашаа 23.77м, ганцаарчилсан төрөлд өргөөшөө 8.2м, хосын төрөлд 11м урттай байна.
Тор нь захдаа 1.07м өндөр, голдоо 0.91м өндөр байна.