Лестер Сити клуб Спортингийн хагас хамгаалагч Адриен Силваг 8-р сарын 31-нд £22 саяар авахаар тохиролцож Португалийн талтай бүх талаар зөвшилцөлд хүрээд байсан ч бичиг баримтын асуудлаа наймааны цонх хаагдсанаас хойш ердөө 14 секунд хоцорч хүргүүлснээс болж ФИФА-гийн зүгээс 28 настай Португал хагас хамгаалагчийн шилжилтийг баталгаажуулахаас татгалзжээ.

Үнэгнүүд наймааны цонх хаагдах өдөр Адриен Силваг авна гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан тул Челси руу Дэнни Дринкуотерыг зарж орхисон билээ. Гэхдээ Лестер Сити энэ шийдвэрийг давж заалдах гэнэ.

О.ДАШНЯМ