Энэ жилийн хүндийн өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 2000 оны 1-р сарын 1-нээс 2008 оны 12-р сарын 31-ний хооронд төрсөн тамирчид өрсөлдөх тухай зааварт заасан байна. Өөрөөр хэлбэл, 9-17 насны өсвөрийн хүндийн өргөгчид 32-77 кг-ийн 9 ангилалд өрсөлдөх болжээ.

Өсвөрийн хүндийн өргөлтийн энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг ОУХМ, хүндийн өргөлтийн нэрт зүтгэлтэн Б.Гансүхийн нэрэмжит болгох шийдвэрийг Хүндийн Өргөлтийн Холбооноос шийдвэрлэсэн байна.

 

А.ЦОГТГЭРЭЛ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу