2008 оны Бээжингийн олимпийн наадмын 7 дугаар байрын шагналт МУГТ Д.Цэрэнхандын нэрэмжит жудо бөхийн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, олон улсын хэмжээний мастеруудын багийн тэмцээн энэ сарын 16-нд “АСА” циркд болно.

Тус тэмцээний шагналын сан 50 сая төгрөг бөгөөд олимпийн аварга хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Дэлхийн аварга, Олимпийн их наадмын хүрэл медальт МУГТ Х.Цагаанбаатар, Дэлхийн аварга МУГТ Г.Болдбаатар, Олимпийн наадмын мөнгөн медальт МУГТ Д.Сумьяа, Дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн аварга Ц.Мөнхзаяа нарын шилдэг бөхчүүд бүгд зодоглох аж. Олон улсын хэмжээний мастеруудын багт 60кг-д өнөө жилийн улсын аварга Ж.Амарболд, 66кг-ын жинд ОХУМ Д.Төмөрхүлэг, 81кг-д ОУХМ О.Ууганбаатар, 57кг-д “Чингис хаан-2016” гранпригийн аварга Л.Энхрийлэн, 63кг-д 2016, 2017 оны улсын аварга Б.Ганхайч нар багтсан байна. Мөн энэ багт Риогийн олимпийн хүрэл медалт Г.Отгонцэцэг нэгдсэн юм.

Халз барилдааны оноолт :

• -60кг МУГТ Д.Амартүвшин -ОУХМ Ж.Амарболд

• -66кг МУГТ Г.Болдбаатар -ОУХМ Д.Төмөрхүлэг

• -81кг Х.Цагаанбаатар -ОУХМ О.Ууганбаатар

• +100кг Н.Түвшинбаяр -ОУХМ Ө.Дүүрэнбаяр

• -48кг МУГТ М.Уранцэцэг- ОУХМ Г.Отгонцэцэг

• -57кг МУГТ Д.Сумъяа -ОУХМ Л.Энхрийлэн

• -63кг Ц.Мөнхзаяа -ОУХМ Б.Ганхайч

Халз барилдааны тасалбарын үнэ 10 мянган төгрөг байх бөгөөд “АСА” циркийн кассаар худалдаалж байна.

 

О.ДАШНЯМ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу