Тусгай олимп бол Параолимпоос ялгаатай. Параолимпоос манай Баатаржав алтан медаль хүртэж байсан түүхтэй. Тэгвэл тусгай олимп хөгжлийн бэрхшээлтэй гэдгээс ялгаатай. Тиймээс телевиз радиогоор сурталчлаад үзүүлээд байх нь тун ховор. Амжилт үзүүлсэн тамирчдын тухай мэдээлэл ч бага байдаг онцлогтой. Зөвхөн Лос Анжелос хотод 2015 онд зохиосон тусгай олимпоос дөрвөн алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медалийг спортын З төрлөөр авчирч байсан гайхалтай түүхтэй.

Нийтдээ 30 гаруй медалийг агаарын теннис, хөнгөн атлетик ( гүйлт), боулинг, усанд сэлэлт, ширээний теннис гэсэн 5 төрлөөр авсан гавьяа тэднийх. Энэ удаа цана, цасны гуталтай гүйлт, бөмбөгтэй хоккейн төрөлд оролцохоор 14 тамирчин Австри улсыг зорилоо. Тус холбооны тэргүүнээр УИХ-ын гишүүн асан С.Оюун ажилладаг юм байна. Тамирчдыг үдэх ажиллагаа БТСХ-ны дарга Ц.Шаравдорж, гавьяат дасгалжуулагч Насантогтох нар хүндэтгэл үзүүлэн оролцсон байна.

 

 

Э.ЦЭЦГЭЭ