2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ зохион байгуулагдана. Тэгвэл өнгөрсөн шөнө хэсгийн сугалаа явагдлаа.

Уламжлал ёсоор дэлхийн аваргын төлөө өрсөлдөх 32 баг тус бүр 8 хэсэгт хуваагдан багууд тодорлоо. Тэмцээийг зохион байгуулагч ОХУ “A” хэсгийг тэргүүлж Сауди Араб, Египет, Уругвай гэсэн улсуудтай нэг хэсэгт орсон байна. Хөлбөмбөг сонирхогчид ОХУ-ыг боломжийг ашиглах л үлдлээ гэж дүгнэсэн бол “B” хэсэгт Португал Испанийн багуудын учраа яах аргагүй сонирхолтой тоглолт болно хэмээн таамаглаж байна.

2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-д 6-р сарын 14-өөс 7-р сарын 15-ны хооронд тус улсын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээнлэнд явагдана.

Э.ОТГОНЖАРГАЛ