Австралийн Их Дуулгын финалд Федерер, Силич нар тунаж үлдэв. Францад амьдардаг 29 настай Силичийн хувьд аз тохиож финалд шалгарсан.

Аваргын төлөө Федерертэй учрах ёстой байсан Рафа Надаль Силичийг хожиж явсан тоглолтоо баруун өвдөгний гэмтэл сэдэрсний улмаас орхихоос өөр арга үлдээгүй. Надаль уул нь 2 хожчихоод, 4 дэх тоглолтоо 2:0-ээр тэргүүлж байсан. Гэвч Силичийн аз түшиж, Надаль тоглолтоо үргэлжлэх боломжгүй болсон. Ийнхүү Хорват эр анх удаа Их Дуулгад финалдаж байна. Гэхдээ өмнө нь 8 тоглохдоо 8 удаа ялагдсан нь түүний тархи толгойноос гарах учиргүй. Ялалт Федерерийнх болжээ гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Дээр нь – Федерер бол төмөр хүн. Тэр хэнд ч дийлдэшгүй хүчирхэг байна. 36 настай гэхэд 21 настай Чунгаас ч хурдаар илүү байж илүүрхсэн. Жойковичийг 3-р тойрогт унагасан Чунг хичнээн хичээсэн ч ойртож чадаагүй. Акулын аманд үнхүүлчихээд, ямар нэгэн гайхамшиг тохиолдохыг хүлээж буй мэт байлаа гэж сэтгүүлчид дүгнэн бичиж байна.

 

 

Д.ЖАРГАЛ