Швейцарь эр хөгжөөн, дэмжигчид болон мэргэжилтнүүдийн итгэлийг алдсангүй. Тэр финалд хорват эр Силичийг таван сет тоглож 6:2, 6:7, 6:3, 3:6, 6:1 харьцаагаар буулган авч Австралийн нээлттэй тэмцээний Их Дуулгын 5 цом дээрээ дахин нэг цом нэмлээ.

Өмнөх аваргууд болох Жойкович, Надаль, Рванда нар бэртлээс тэмцээнийг орхиж, английн Муррай эхний шатанд хасагдсан. Аваргуудаас ганцхан л Рожер Федерер финалд үлдэж, гялалзсан тоглолт үзүүллээ. Түүнтэй финалд учирсан Силич өмнө нь удаа таарч ганц л удаа түүнийг хожсон түүхтэй.

Харин энэ удаагийн статистик үзүүлэлтээр Федерер Силичээс хавьгүй илүү байсан. Финалд хүрэх замд Силич 6 цаг 10 митутийг Федерэрээс илүү зарцуулсан үзүүлэлт байгаа нь тэдний хоорондын ялгаа илтгэж байв. Хэдийгээр таван тоглолтын хоёрт нь Силич ялсан хэдий ч, Федерер тоглолтын турш, тэр дундаа төгсгөлд илүүрхсэнийг мэргэжилтнүүд онцолж байна. Ийнхүү Ферерэр 20 дахь Их Дуулгын цомын эзэн болов. Энэ бол 200 том тэмцээний 10 хувийг швейцарь эр Рожэр Федерер дангаараа эзэмшлээ гэсэн үг юм.

Д.ЖАРГАЛ