Австралийн нээлттэй тэмцээний Их Дуулгын финалд 2:1-ээр ялагдсаны дараа Халепийг шууд эмнэлэгт хүргэж, яаралтай эмчилгээ хийлгэв.

Тэрбээр наранд цохиулсан байжээ. Ордны орой нь нээлттэй байсан нь наранд цохиулах шалтгаан болсныг эмч нар онцоллоо. Түүний бие сайжирсан байна. -Энэ удаа ялагдлаа. Возняцкий надаас илүү байсан. Гэхдээ би бууж өгөхгүй. Миний өмнө олон олон тоглолт байна гэж Халеп сэтгүүлчдийн асуултад хариулав.

Д.ЖАРГАЛ