Өвлийн олимпийн наадмын эмэгтэйчүүдийн гүйлтийн цанын 7.5 км-ийн уралдаан явагдаж өндөрлөлөө.

Энэ гараанд нийт 23 орны 63 тамирчин өрсөлдснөөс олимпийн хошой аварга Шведийн Калла Чарлот уралдааны замыг 40:44:9 долийн хугацаанд туулж олимпийн наадмын анхны алтан медалийг хүртлээ.

Харин мөнгөн медалийг дэлхийн 18 удаагийн аварга Марит Биорген 40:52.7-долийн амжилтаар зүүлээ. Уралдааны гуравдугаар байрт Финландын тамирчин Криста Пармакоски орж хүрэл медаль зүүлээ. Криста Пармакоски Сочигийн олимпийн наадмаас мөнгөн медаль зүүж байсан билээ.

 

Д.НЯМАА