БНСУ-ын Пёнчан хотод болж буй өвлийн олимпийн наадам маргааш өндөрлөнө.

Олимпийн наадмын хамгийн сонирхолтой төрлүүдийн нэг эрэгтэйчүүдийн хоккейн хагас шигшээ тоглолтууд болж Оросын олимпийн баг Чехийг 3:0-оор хожиж, финалд шалгарлаа.

Оросын багийн хувьд хамгийн сүүлд 1998 онд Наганогийн шигшээд шалгарсан. Харин Германы баг шуугиан тарьж Канадыг хожиж анх олимпийн аваргын төлөө тоглохоор шалгарчээ.

Олимпийн наадмын хүрэл медалийн төлөө Канад Болон Чехийн багууд тоглох юм. Сонирхуулахад Оросын баг нутагтаа зохиогдсон олимпод медаль хүртэж чадаагүй билээ.

Д.НЯМАА