Мэргэжлийн талбайн теннисний Миами опен тэмцээн энэ өдрүүдэд явагдаж байна. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээний гуравдугаар шатны тоглолтууд болж өндөрлөлөө.

Энэ тойргийн хамгийн сонирхолтой тоглолт  дэлхийн чансааг тэргүүлэгч С.Халеп болон Уимблидоны нээлттэй мөнгөн медальт  Польшийн А.Радванска нарын хооронд явагдлаа.

Сүүлийн жилүүдэд бэртэл гэмтлийн улмаас төдийлөн сайн тоглож чадаагүй А.Радванскагийн хувь эргэн ирэлтээ хүчтэй хийж дэлхийн чансааг тэргүүлэгч Румын бүсгүй С.Халепийг гурван ээлжийн тоглолтод 3-6, 6-2, 6-3 харьцаатай хожиж дараагийн шатанд шалгарчээ.

Өмнө нь хоёр теннисчний тоглолтын харьцаа 5:5 байсан бөгөөд 11 дэх тулаанд Польш тамирчин ширүүн өрсөлдөөний эцэст илүүрхэж тэмцээнээ үргэлжлүүлэхээр болсон юм.

Түүний дараагийн өрсөлдөгч нь Австралийн их дуулга тэмцээний хошой аварга Беларуст Виктория  Азаренка байх ажээ.

 

Д.НЯМАА