Спортын төв ордны “А” зааланд бөхчүүдийн волейболын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн боллоо. Тэмээнд долоон баг өрсөлдөж улсын заан Д.Баасандорж ахлагчтай “Булган хан” дэвжээний баг тэргүүлж алтан медаль зүүжээ. Мөнгөн медалийг улсын харцага Т.Амартүвшин ахлагчтай “Ховд” дэвжээний баг хүртсэн бол улсын начин С.Багахүү ахлагчтай “Хантайшир” дэвжээний баг хүрэл медаль хүртсэн байна.

Тэмцээний шилдэг довтлогчоор Ховд аймгийн харьяат аймгийн арслан Д.Бадамгарав, шилдэг тэгш тоглогчоор Ховд аймгийн харьяат улсын харцага О.Хангай, шилдэг хамгаалагчаар Булган аймгийн харьяат улсын начин Д.Тамир, шилдэг холбогчоор Говь-Алтай аймгийн харьяат аймгийн начин Ч.Золбоо, шилдэг давуулагчаар аймгийн заан Н.Мөнх-Ирээдүй нар шалгарчээ.

 

 

Д.НЯМАА