NHL-ийн плей-оффын “Дорнод” бүсийн хоёрдугаар шатны тоглолтууд үргэлжилж байна. Оросын супер од Александр Овечкинээр ахлуулсан “Вашингтон Кэпиталз” өнгөрсөн жилийн Стэнлийн цомын аварга “Питтсбург Пингвинз”-ийн талбайд нь зояилж 2:1-ээр илүүрхэж цувралд 4:2-оор тэргүүлж Дорнод бүсийн шигшээд шалгарчээ.

Энэ өдөр тоглолтын нэмэлт цагт Евгений Кузнецов, Александр Овечкин, Дмитрий Орлов Орос залуусын довтолгоо амжилтай болж Вашингтоныг ялалтад хөтөлсөн. Ингэснээр Вашигтон 20 жилийн дараа бүсийн шигшээд шалгарч байгаа юм. Тэд Дорнод бүсийн аваргын төлөө “Тампа-Бэй Лайтнинг”-тэй тулна.

 

Д.НЯМАА