Мэргэжлийн талбайн теннисний “Их Дуулга” тэмцээн Францын Парис хотод зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөж байгаа АНУ-ын Серена Уильямс, ОХУ-ын Мария Шарапова нарын шилдгүүд өрсөлдөгчдөө ялж дөрөвдүгээр шатанд шалгарлаа. Чех болон Австралийн тамирчдыг ялаад байсан Уильямс энэ удаа Германы Юлиа Гёргесийг хоёр үеийн тоглолтод 6:3,6:4-өөр илүүрхэж  шилдэг 16-д шалгарсан юм.

Харин цагтаа дэлхийн чансааг тэргүүлж байсан Мариа Шарапова гуравдугаар шатанд тус тэмцээнд зургаад эрэмбэлэгдэн Чехийн шилдэг тамирчин Плишковаг 6:2, 6:1-ээр ялж дөрөвдүгээр шатанд шалгарсан.

Эхний гурван даваагаа амжилттай давсан Уильямс, Шарапова нар дөрөвдүгээр шатанд хоорондоо учраа таарлаа. Өнөө жил 36 настай Серена өнгөрсөн онд амаржсанаас хойг анх удаагаа талбайд гарч буй нь энэ юм.  Харин Шарапова допинг хэрэглэсэн асуудалд холбогдож  эрхээ хасуулснаар сүүлийн жилүүдэд өндөр амжилт үзүүлж чадаагүй билээ. Хоёр тамирчны тоглолт өнөөдөр болно.

Д.НЯМАА