Мэргэжлийн талбайн теннисний Францын нээлттэй тэмцээн Парист үргэлж байна. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн дөрөвдүгээр тойрогт АНУ-ын Серена Уильямс, ОХУ-ын Мария Шарапова нар оноолт таараад байсан.

Мягмар гарагт болох байсан ч Серена хэвлэлийн хурал хийж, тэмцээнийг өндөрлүүлснээ мэдэгдсэн. Тэрбээр “Харамсалтай нь миний цээжний булчин жаахан асуудалтай байгаад байгаа” хэмээн цээжнийхээ гол хэсгийг заан тайлбарлажээ. “Урьд нь надад ийм зүйл ер тохиолдож байгаагүй. Үнэхээр их өвддөг юм билээ. Тэмцээнийг цааш үргэлжүүлж чадахгүй болсондоо харамсалтай байна” гэсэн байна. Серена эгч Винусын хамт хосын төрөлд тоглож, ням гаригт гурав дахь тоглолтоо хийсэн ч ялагдал хүлээсэн билээ. Тэгвэл ганцаарчилсан төрөлд 16-д үлдээд байсан ч биеийн байдлаас болж дараагийн тоглолтоо хийж чадсангүй. Энэ жил 36 настай Серена 2017 онд охинтой болсон бөгөөд дахин талбайд гараад байгаа нь энэ юм.

Тэгвэл 31 настай Шарапова сэргээшийн асуудлаас болж “Рио 2016” олимпийн наадамд орж чадалгүй шийтгэл авсан. Шарапова дахин талбайд гарсан ч төдийлөн өндөр амжилтыг үзүүлж чадахгүй байгаа билээ. Мария Шараповагийн дараагийн тоглогч бол Испанийн теннисчин Мугурза юм. Түүнийг хожиж чадвал хагас шигшээд үлдэнэ.

 

Д.НЯМАА