Мэргэжлийн талбайн теннисний Америкийн нээлттэй тэмцээний шөвгийн наймын тоглолтууд явагдаж байна.

Энэ шатанд эзэн орны шилдэг тамирчин Серена Уилльямс Чехийн К.Плишковаг 6-4, 6-3 харьцаатай хожиж хагас шигшээд шалгарчээ.  Серенагийн дараагийн өрсөлдөгч нь өнгөрсөн оны Америкийн нээлттэй тэмцээний аварга С.Стефэнсийг буулгаж авсан Латвийн А.Севастова байх юм. Алдарт С.Уилльямс Америкийн нээлттэй тэмцээнд 1999, 2002, 2008, 2012, 2013, 2014 онуудад  зургаан удаа түрүүлж байсан юм.

Харин өнгөрсөн есдүгээр сард анхны хүүгээ төрүүлснээс хойш Их Дуулга тэмцээний цомыг хүртэж чадаагүй  байна. Тэрээр энэ оны Уимблидоны шигшээд шалгарч Германы А.Керберт хожигдоод байгаа билээ.

 

Д.НЯМАА