Мэргэжлийн талбайн теннисний Америкийн нээлттэй тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрлийн хагас шигшээд үлдэх эрхийн төлөөх тоглолтууд үргэлжилж байна. Энэ шатанд Аргентины Хуан Мартин дель Потро болон АНУ-ын Ж.Иснер нар тоглож Аргентин теннисчин ялалт байгуулжээ.

12 дахь удаагаа таарч буй хоёр теннисчний US Open дахь тоглолтын эхний сетийг Америк залуу Ж.Иснер тай-брейкээр 7-5 харьцаатай хожсон. Энэ нь Ж.Иснерийн сүүлийн ялалт байсан бөгөөд хоёрдугаар сетээс Аргентин залуу дель Потро 6-3, 7-6, 6,2 харьцаатай өрсөлдөгчөө буулгаж авсан юм. Ийнхүү Хуан Мартин дель Потро Америйн Ж.Иснерийг найм дахь удаагаа буулган авч байна. Хагас шигшээд шалгараад буй Хуан Мартин дель Потро хагас шигшээд Рафел Надал болон  Дим нарын хожсонтой өрсөлдөх юм.

Аргентин теннисчин дель Потро 2009 онд Америкийн нээлттэй тэмцээний шигшээд Рожер Федерерийг хожин түрүүлж байсан. Өнгөрсөн оны Америкийн нээлттэй тэмцээний хагас шигшээд шалгарч Р.Надалд хожигдсон. Тэгвэл энэ жил дахин хагас шигшээд шалгарч байна.

 

Д.НЯМАА