Талбайн теннисний дөрвөн Их Дуулгын нэг Америкийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн болж өндөрлөлөө. Аваргын цомын төлөө АНУ-ын нэрт тамирчин Серена Уильямс, Японд төрж Нью-Йоркт өссөн Наоми Осака нар тунаж үлдээд байсан юм.  Их Дуулгын 23 цом хүртэж , теннисний ертөнцөд өөрийгөө дархалсан С.Уильямv  шигшээд шалгарсан нь сенсаци биш.  Харин Гаити аавтай, Япон ээжтэй төдийлөн олны танил биш Наоми Осака  олон хүчтэй өрсөлдөгчийг ардаа орхисон нь энэ удаагийн Америкийн нээлттэй тэмцээний гол шуугиан байв.

Тэрбээр шигшээ тоглолтод Серена Уильямсын эсрэг гайхамшиг бүтээж 6:2, 6:4-өөр буулган авснаар Их Дуулгад түрүүлсэн анхны Япон теннисчин болж түүхэнд үлдлээ.

Өнөө жил 20 настай, Японы Осака хотод хотод төрж Нью-Йоркод өссөн Ноами Осака гэх нэр  2016 оноос теннисний  ертөнцөд ийм шинэ нэр цуурайтаж эхэлсэн.

Шигшээ тоглолтын үеэр шинэ аваргаас дутахгүй дуулиан тарьсан  явдал нь Серена Уильямсын ааш байв. Эхний үед жаахан охинд ялагдсан Серенаг талбайн шүүгч “дасгалжуулагчаасаа зөвлөгөө авлаа” гэх үндэслэлээр буруутгасан юм. WTA-гийн тэмцээнд тамирчин тэмцээнийхээ үеэр дасгалжуулагчтайгаа харилцаа тогтоохыг зөвшөөрдөг ч Их Дуулгад  хориглодог дүрэмтэй. С.Уильямсын дасгалжуулагч Патрик Муратоглуг шавьдаа заавар өглөө хэмээн шүүгч Карлос Рамос буруутгасан нь талбайн теннисний хаан бүсгүйн уурыг дээд цэгт нь хүргэсэн юм . Тоглолт дууссаны дараа Серена шүүгч Рамостой гар барихаас татгалзаж, дахин тэмцээн шүүхийг эрс эсэргүүцэв.

Серена Уильямс  2009 онд Америкийн нээлттэй тэмцээний хагас шигшээд Бельги теннисчин Ким Клийстерстэй өрсөлдөж байхдаа мөн ийм авир гаргаад тоглолтоо дуусгахаас татгалзаж байсан юм. Дараахан нь  2011 онд  Америкийн нээлттэй тэмцээний шигшээ тоглолтын үеэр Австралийн Сэм Стоусюртэй өрсөлдөхдөө шүүгч Эва Асдеракитай маргалдаж, дуусгахаас татгалзаж авирласан. Үр дүнд нь Серена Уильямсыг Мэргэжлийн талбайн теннисний холбоо  2000 доллараар торгож байсан юм.

 

О.ДАШ