Японы мэргэжлийн сүмогийн холбооноос ирэх сарын 11-нд Фүкүока хотноо эхлэх Кюүшюү башёгийн чансааг зарлалаа. Зүүн жигүүрийг ёкозүна Хакүхо М.Даваажаргал манлайлан барилдана. Гэвч Хакүхо саяхан өвдөгний мэс засалд орсон бөгөөд Фүкүокад зодоглох эсэхээ шийдээгүй байна.

Баруун жигүүрийг ёкозүна Какүрюү М.Ананд манлайлжээ. Какүрюү аварга мөн л бэртэлтэй байгаа бөгөөд зодоглох эсэх нь тодорхойгүй байна.

Баруун жигүүрийн сэкивакэ Ичиножёо А.Ичинноров, маэгширагийн барууны хоёрдугаарт эрэмбэтэй Тамаваши Б.Мөнх-Оргил, зүүний зургаад жагссан Таканойва А.Баасандорж, зүүний 14 дүгээрт эрэмбэтэй Чиёошёома Г.Мөнхсайхан, зүүний 16-д чансаатай Араваши Э.Дөлгөөн нарын хүчтэнүүд дээд зиндаанд хүч сорино. Түүнчлэн жюүрёод дөрөв, макүшитад найм, санданмэд гурван бөх тус тус барилдана.

 

О.ДАШ