Европийн хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн Аваргуудын лигийн дөрөвдүгээр тойргийн тоглолтууд өнгөрсөн явагдаж өндөрлөлөө.

Сербийн Црвена звезда клуб тус тэмцээний таван удаагийн аварга Ливерпүүл клубийг талбайдаа хүлээн авч 2:0-ээр ялж том шуугиан тарьлаа. Тоглолтын 22 болон 29 дэх минутад Милан Павков гоолдож багтаа энэ улирлын Аваргуудын лигийн анхны ялалтыг бэлэглэжээ. Харин аваргуудын лигийн дархан аварга Ливерпүүл улирлын хоёр дахь ялагдлаа хүлээж буй нь юм. Тэд өмнө Италийн Наполигийн талайд зочилж 1:0-ээр ялагдсан билээ. Энэ хэсгийн нөгөө талд Парис сен сен Жермен болон Италийн Наполи багууд тоглож 1:1-ээр тэнцжээ. “С” хэсгийг Наполи Ливерпүүл багууд тус бүр зургаан оноотой тэргүүлж байна. Харин дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Нэемараар ахлуулсан Парис сен Жермен таван оноотойгоор удаалж байна.

Аваргуудын лигийн дөрвөн удаагийн аварга Испанийн Барселона Италийн “хатуу самар” Интер Милантай тоглож 1:1-ээр тэнцжээ. Тоглолтын хоёрдугаар үеийн 83 дахь минутад Барсагаас Малком эхний гоолыг оруулсан бол  Итали довтлогч Икарди 87 дахь минутанд тэнцээнй гоол оруулжээ.  Энэ хэсгийн нөгөө талд Английн Тоттенхем Голландын Эйндховенийг 2:1-ээр ялсан байна. “B хэсгийг Барселона 10 оноотой тэргүүлж байгаа бол Интер Милан долоон оноотой удаалж байна.

“А” хэсэгт өрсөлдөж буй Испанийн Атлетико мадрид сүүлийн үед сайн формтой байгаа Германы Бориусса Дормундыг хүлээн авч 2:0-ээр ялжээ. Эхний үеийн 33 дахь минутад Саул Нигүэз гоол оруулсан бол шийдвэрлэх үеийн 80 дахь минутанд Антуан Грызман хожлын гоолыг шитгжээ. “А” хэсгийн нөгөө талд Белгийн Брюге Францын Монаког 4:0-ээр хожиж бас нэгэн дуулиан тарьсан. Энэ зоог Бориусса Дортмунд есөн оноотой өнгөлж байна.

Бусад тоглолтуудын үр дүн

Шальке 04 2:0 Галатарай

Порто 4:1 Локомотив

 

 

О.ДАШ