Бүгд найрамдах улс тунхагласны 94 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан “Спортын төв ордон”-д болж өндөрлөлөө.

1985 оноос эхтэй, 1990 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдсан барилдаанд улсын арслан Э.Оюунболд Р.Пүрэвдагва нараар ахлуусан бөхчүүд зодоглолоо.

Харин улс тунхагласны ойн барилдаанд таван түрүү хүртсэн улсын аварга Ч.Санжаадамба, шинэ аварга Н.Батсуурь, манлай арслан П.Бүрэнтөгс нар зодоглосонгүй.

Барилдаанд Завхан аймгийн харьяат улсын гарьд Б.Гончигдамба долоо даван түрүүлж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэсэн байна.

Бөхийн барилдааны их шөвөгт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Э.Оюунболд, Дорнод аймгийн Дашбалбар харьяат улсын начин Д.Анар нар шалгарчээ.

Монгол бахархлын өдрийн барилдаанд түрүүлсэн Д.Анар тус барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий, улсын арслан Р.Пүрэвдагва нарын шилдэг бөхчүүдийг өвдөг шороодуулсан юм.

Харин намраас хойш гурван ч барилдаанд түрүүлээд буй залуу арслан Э.Оюунболд их шөвөгт улсын арслан Ц.Содномдоржийг амлаж барилдсан өвдөг шороодсон юм.

Идэр хоёр арслан нийт найман удаа таарч барилдахад Ц.Содномдорж зургаад нь илүүрхээд байна. Түрүү бөхийн тааварт байсан улсын харцага М.Бадарч бөхийн барилдааны тавын даваанд арслан Ц.Содномдоржид тахим өгчээ.

Барилдааны дүйз 

Тавын даваа 

1. У.Ар Э.Оюунболд-У.Н Ц.Одбаяр

2. У.Ар Ц.Содномдорж-У.Х М.Бадарч

3. У.Ар Р.Пүрэвдагва-У.Н Д.Анар

4. У.Г Б.Гончигдамба-У.НБ.Серик

Зургаагийн даваа 

1. У.Ар Э.Оюунболд-У.Ар Ц.Содномдорж

2. У.Г Б.Гончигдамба-У.н Д.Анар

Долоогийн даваа 

1. У.Ар Ц.Содномдорж-У.Г Б.Гончигдамба (түрүүлэв)

 

 

О.ДАШ