Буянт-Ухаа спортын ордонд энэ сарын есөн буюу ирэх ням гарагт болох Монголын Сүмо бөхийн холбооны 25 жилийн ойд зориулсан шилдэг 64 бөхийн барилдаанд түрүүлсэн бөх 10 сая төгрөгийн бай шагнал хүртэх юм.

Ням гарагийн 13 цагаас Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулах тус барилдаанд улсын алдар цолтой бөхчүүд, мөн аймаг, цэргийн шилдэг арслангууд хүчээ сорих юм.

Барилдаан нэгийн даваанаас эхлэн сугалаагаар барилдаж түрүү бөхөө тодруулна. Мөн азтай үзэгч наймыг шалгаруулж, мотоцикл, хагас сая төгрөг, 200 мянган төгрөгөөр урамшуулах юм. Барилдааны нийт шагналын сан 30 сая төгрөг бөгөөд энэ үеэр урлаг, соёлын 16 алдартан монгол бөхөөр барилдаж, үзэгч түмнээ баясгахаар болжээ.

 

О.ДАШ