Өмнөд Америк тивийн баруун хэсэгт орших Перу улсад авто спортын олимп “Дакар ралли” нэгдүгээр сарын 6-17-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. 41 дэх   удаагийн авто спортын их  наадамд 40  орны 534 тамирчин, 334 техник хэрэгсэлтэйгээр 5603 километр замыг туулсан юм. 

Энэ жилийн “Дакар ралли”-д  уралдаанд Ази тивээс БНХАУ, Япон, Энэтхэг, Монголын баг тамирчид оролцсон юм.  Монголоос   “Dakar 2019-Team Mongolia” баг  автомашины  SxS  ангилалд  өрсөлджээ. Багийн ахлагч,  чиглүүлэгчээр олон улсын хэмжээний мастер Ө.Бямбадэлгэр, жолоочоор Ө.Бямбацогт, механикаар Б.Баттөр нар оролцлоо. 

Эх орноо төлөөлж Чилийн цөлийн халуун уралдсан ах дүү мастерууд болох Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар 5603 км-ийн бартаа саадтай замыг амжилттай туулж 130 машин уралдсан “Авто” төрөлд  32 дугаар байр эзэлсэн юм. Харин UTV Open ангилалдаа гуравдугаар байр эзэлж медалийн тавцанд зогссон юм. Монголын  авто уралдаанчид  10 өдрийн гараанд бүгдэд нь амжилттай өрсөлдөж, барианд орж ирснээр авто спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж байгаа юм. Өмнө нь Монгол Улсаа төлөөлж мотоцикл ийн төрөлд өрсөлдсөн тамирчин замаа амжилттай дуусгаж байсан юм.  Ө.Бямбадэлгэр 2015 онд Монгол, Унгарын хамтарсан багт чиглүүлэгчээр уралдаж, 10 өдрийн уралдааныг дуусгаж байжээ.  Тэрбээр “Дакар ралли” уралдаанд Монголын анхны финиш хийсэн чиглүүлэгч гэх амжилтыг үзүүлсэн билээ. Мөн тэр жил олон улсын хэмжээний мастер Ө.Бямбацогт өрсөлдсөн  ч техникийн эвдрэлээ болж замаа дуусгаж чадаагүй юм.

Мөн “Дакар ралли”-ийн мотоцикл ийн уралдаанд олон улсын хэмжээний мастер Н.Лхамаа анхн удаагаа өрсөлдсөн юм. Тэрбээр тэмцээний зургаа дахь өдөр уралдаанаас хагджээ. Шөнө явагдсан гараанд манай тамирчны мотоцикл элсэнд суусан юм. Элснээр гаргахдаа хамгаалагч малгай каскаа   анхааруулах тэмдэг дээр тавьсан байсныг 516 дугаартай ачааны машин дайрч хагалснаар уралдаанаа өндөрлүүлэхээр болсон байна. 

Тэмцээний мотоцикл ийн  ангилалд Red bull багийн  Авсрали тамирчин Тоби Фрайс түрүүлжээ. 

Харин ачааны машины төрөлд ОХУ-ын тамирчид илүүрхэж Эдуард Никлаейв, Владимр Рыбаков нар тэргүүлжээ. Хамгийн өрсөлдөөнтэй явагдсан  SxS буюу дөрвөн  дугуйтай машины ангилалд Нассер Ал Аттех, Маттиу Бумел нар өнгөлсөн байна. 

О.ДАШ