Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Лейкерс багийн холбон тоглогч  Лонзо Болл 4-6 долоо хоног талбайд гарахааргүй боллоо. Тэрбээр Ням гарагт явагдсан Хьютен Рокетстой хийсэн тоглолтын үеэр шагайгаа далий гишгэж тоглолтын дундаас орхисон юм.  Шинжилгээний хариу гарахад гуравдугаар зэрэглэлийн булгаралт гэсэн онош гарчээ. Гарааны холбогчоор нэрлэгдэж байсан Лонзо Болл энэ улиралд талбайд 30 минутад 10 оноо,  5.4 оновчтой дамжуулалт, 5.3 самбар дунджилж байсан юм.  Лейкерсээс  Ражон Рондо Леброн Жеймс нар мөн бэртэл аваад байгаа юм.  Нуурынхан улирлыг 25 хожил 22 хожигдолтойгоор өрнөд бүсийн есдүгээр бичигдэж байна.