Кармэло Энтони энэ улирлын гурав дахь багтаа очлоо. Атланта Хокс баг луу солилцоогоор очсон ч нэг ч тоглолтонд оролцолгүй багаас хасагдаж Хьюстон Рокэтстой нэгдсэн. Хамгийн бага цалингаар тоглож  байсан ч тэдний төлөө 10 тоглолтонд оролцсоны дараа мөн л ийнхүү ээлжит багтаа ирж байна.

Гэхдээ Энтонигийн шинэ баг Буллс түүнийг  мөн л багаасаа хасах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Лэйкэрстэй нэгдэх магадлалтай өндөр гэж мэргэжилтнүүд үзэж байна.   Лэйкэрс Энтониг  элсүүлхийн тулд багаасаа тоглогч хасах шаардлагатай байгаа юм.

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны солилцооны цонх хоёрдугаар сарын  07-нд өндөрлөнө.

О.ДАШ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдлээ оруулна уу!
Энд нэрээ оруулна уу