Японы мэргэжлийн сүмогийн хацү башёгийн ес дэх өдрийн барилдаан өндөрлөлөө. 

Их аварга Хакүхо М.Даваажаргал энэ өдөр маэгаширагийн дөрөвөөс босч буй Котошогикүг өвдөг шороодуулж ес дэх даваагаа авлаа. Цагтаа озеки цол хүртэж явсан Котошогикүг хакухо давснаар башёг ганцаар хошуучилж эхлэв. Түүний араас найман даваа, нэг унаатайгаар маэгаширагийн 15 дахь бөх Чиёонокүни нэхэж явна. Тэмцээнийг манлайлагчдын гуравдугаар эгнээнд долоон даваа, хоёр унаатай Яаго, Кайсэй нарын маэгашира цолтнууд бичигдэж байна.

Монголын бөхчүүдээс сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил озэки Такаяашиг өвдөг шороодуулж долоо дахь даваагаа авсан бол Ичиножёо А.Ичинноров комүсүби Мёогирюүд, Чиёошима Г.Мөнхсайхан Кагаяакид тус тус уналаа. 

О.ДАШ