Хорват эр тийнхүү түрүүлснээр Австралийн нээлттэй тэмцээнд хамгийн олон түрүүлсэн эрэгтэй теннисчин болов. Тэр финалд 6:3, 6:2, 6:3-аар Надалийг буулган авав. Тоглолт 2 цаг 6 минут үргэлжилсэн байна.

-Надальд талархая. Тэр эцсээ хүртэл тэмцэлдсэн. Үнэхээр үзүүштэй сайхан тоглолт боллоо. Надаль бол гайхалтай тоглогч. Бэртэл гэмтлээс буцаж ирээд ингэж тоглоно гэдэг бол их тэвчээр. Миний хувьд ч гэсэн яг нэг жилийн өмнө бэртэл авч байсан. Өнөөдөр их спортдоо эргэн ирээд, цомоо өргөөд зогсож байгаадаа баяртай байна. Намайг дэмждэг фанатууд, багийн хамт олон, эхнэр, охиндоо юунаас ч илүү талархаж байна гэж тэмцээний төгсгөлд тэрбээр хэлэв.

Харин Надаль; – Цом өргөж чадаагүй ч ингээд Та бүхнийхээ өмнө зогсож байна гэдэг сайхан. Бэртэл гэмтэл гэдэг амжилтыг хойш нь татагч юм. Хичнээн ч хугацаа алдав. Хэрэндээ их зүтгэлээ, чармайлаа. Энэ хэртэй тоглосондоо урамшиж байна. Охин, эхнэртээ талархлаа. Хамгийн гол нь фанатуудтайгаа уулзах, тэдхийхээ дэмжлэгийг мэдрэх үнэхээр сайхан байлаа. Баярлалаа гэсэн үгийг тэр хэллээ. 

Н.САЙНБИЛЭГ